阿穆隆 - 呼唤
Ноён шувуу буцах намартаа
Амин нутаг минь аргагүй санагдаад байна
Алсын газраа харуудан суухаар
Ачтай ээждээ яаран очих юм сан.
Өнчин сарны доор үлгэр дуулахаар
Өссөн гэр минь зүүдэнд минь үзэгдээд байна.
Өөрийн эрхгүй нулимсаа урсгаад
Өргөгч хүн ээждээ харагдан очих юм сан.
Ээжийгээ үгүйлэн зүүдлэхээр
Ээжийн хайрыг шимшээд байх юм
Ээжийгээ санан санасаар аа
Сэтгэл зүрх минь шимшрээд бах юм
Ээж минь ээ ...
Намхан зөөлөн уяхан бүүвээн дуу
Нойрон дуунд минь аялдан найралдаад байна.
Намрын хариу санчиг нь мөнгөрсөн
Настай ээждээ үнсэхээр очих юм сан.
Ээжийгээ үгүйлэн зүүдлэхээр
Ээжийн хайрыг шимшрээд байх юм
Ээжийгээ санан санасаар аа
Сэтгэл зүрх минь сэмрээд бах юм
Ээжийгээ үгүйлэн зүүдлэхээр
Ээжийн хайрыг шимшрээд байх юм
Ээжийгээ санан санасаар аа
Сэтгэл зүрх минь сэмрээд бах юм
Ээж минь ээ